“Rio Tinto”-той хэлэлцээр хийх Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахална
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Оюу Толгой” төслийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, “Rio Tinto”-той хэлэлцээ хийхээр болсон байна.
Лхагва гарагт “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болдтой анхны уулзалтаа цахимаар хийжээ. "Бид бүгд нэг завин дээр байгаа" гэдгийг тэрбээр онцолж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа бичжээ.
“Rio Tinto”-ийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд ажлаа хүлээж авсныхаа дараа "Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна" гэж мэдэгдэж байлаа.
“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч нарын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал Торонтод “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2.9 хувиар өсөж, 15.45 канад доллар болсон байна.
Т.Элиса |@elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com