“RE/MAX Mongolia”-ийн борлуулалт өсөж, 74 тэрбум төгрөг хүрчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 07 17:00
“RE/MAX Mongolia”-ийн борлуулалт гуравдугаар сард 74 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна.
Энэ нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд сарын дүнгээрээ хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ. Нийт борлуулалтын 78 хувийг худалдаа, үлдсэн хувийг түрээсийн гүйлгээ бүрдүүлсэн байна.
Харин үл хөдлөх хөрөнгийн төрлөөр нь харвал 74 хувийг апартмент, долоон хувь нь оффис, үлдсэн 11 хувь нь газар болон худалдааны үл хөдлөх хөрөнгө бүрдүүлжээ.
Б.Цацралт
Холбоо барих: tsatsralt.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-07 17:00
69507
BBJAX