Qantas Airways: 2021 оны X сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 25 15:20
Австралийн агаарын тээврийн “Qantas Airways” компани ирэх аравдугаар сарын эцсээс эхлэн олон улсад дахин нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.
Тус компанийн мэдэгдсэнээр нийт 25 чиглэлээс Лос-Анжелес, Лондон зэрэг 22 чиглэлд дахин нислэг үйлдэнэ. Вакцинжуулах хөтөлбөр Австрали улсад дуусахтай зэрэгцэн ийнхүү дийлэнх нислэгээ дахин сэргээхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ уналтад ороод байсан аялал, жуулчлалын салбар сэргэнэ гэж “Qantas Airways” тооцоолсон байна.
Цар тахлын улмаас 2020 онд “Qantas Airways” нь 8.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь цар тахлаас өмнөх үеийн жилийн борлуулалтын талаас илүү хувьтай тэнцсэн юм.
“Qantas Airways” компанийн Гүйцэтгэх захирал Алан Жойс
“Би нэлээн өөдрөг хүн л дээ. Мэдээж хэрэг агаарын тээврийн салбарт өмнө тохиогоогүй том хямрал нүүрлэж, ид дундаа үргэлжилж байгаа ч салбар сэргэж байна. Сая дурдсанчлан дотоодын зах зээл эргээд нээгдэж эхэллээ. Үүнийг дагасан эрэлт ч мөн өндөр байна. “Коронавирус”-ийн халдварын эсрэг сайтар арга хэмжээ авсантай зэрэгцэн Австралийн эдийн засаг ч мөн сайн үзүүлэлттэй байгаа. Тиймээс эдийн засгийн зарим нэг салбар маш хурдацтай сэргэнэ гэх хүлээлттэй байгаа. Тухайлбал: Австралийн дотоодын зах зээлд жин дардаг уул уурхайн салбар огцом сэргэж байна” гэж мэдэгдлээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
2021-02-25 15:20
68479
BBJAX