“Philips"-ийн орлого буурах төлөвтэй байна
“Philips" компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааны чиглэлээ хоёр салгаж байгаа ч санхүүгийн улирлын тайлан нь сайн дүнтэй гарахгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Амстердамд төвтэй тус компанийн мэдээлснээр татвар, ногдол ашиг болон бусад төлбөрөөс өмнөх ашиг 735 сая евро болох төлөвтэй байна. Энэ нь өмнөх таамгаас 39 сая еврогоор бага дүн болж байгаа юм. 123 жилийн түүхтэй “Philips" компани 125 тэрбум ам.долларын эргэлттэй эрүүл мэндийн хэрэгслийн зах зээлд анхаарлаа хандуулснаар амжилтад хүрнэ гэсэн найдвар нь ийнхүү суларч байна гэж шинжээчид дүгнэлээ. Мөн тус компанийн томографын аппарат, хэт ягаан туяаны оношлогооны төхөөрөмжийн үйлдвэрлэл саатаж байгаагаас бүтэн жилийн орлого нь ч буурах төлөвтэй байна.Тодруулбал үйлдвэрлэлийн саатлын улмаас тус компанийн жилийн орлого 225 сая еврогоор буурах таамаг гарчээ. Түүнчлэн “Philips"-ийн хувьцааны ханш мягмар гарагт Амстердамын Хөрөнгийн биржид 2.8 хувиар буурснаар зах зээлийн үнэлгээ нь 21.6 тэрбум еврогоор хэмжигдэж байна.
Ц.Улам-Ундрах
Холбоо барих: ulamundrakh.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com