"Orix" корпораци Монголд хувь эзэмшихээр болов
Японы Орикс корпораци Хас банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн нэгдлийн 16 хувийг эзэмших 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг Эдийн засгийн хөгжлийн яам зөвшөөрч баталгаажууллаа. Ийнхүү олон улсын хөрөнгө оруулагчид Монголын санхүүгийн ертөнцөд орж ирснээр хувьцаа эзэмшигчдийн тэнцвэртэй бүтцийг бүрдүүлж, банк санхүүгийн байгууллагын засаглал, чадавхийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарын яамны зүгээс үзсэн байна. Сонирхуулахад, Япон улсын Токио хотод төвтэй Орикс корпораци нь 1964 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа, дэлхийн 27 улсад салбартай, банк санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг санхүүгийн байгууллага юм байна.
Б.Энхболд
Холбоо барих: Enkhbold.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com