OPEC: 2040 онд газрын тосны эрэлт өдрийн 111.1 сая баррель болж нэмэгдэнэ
Ирэх хоёр жилд газрын тосны эрэлт анх тооцоолж байснаас бага хурдаар өснө гэж OPEC-ийн гишүүн орнууд үзэж байна. Гэхдээ 2040 он гэхэд газрын тосны
эрэлт өдрийн 111.1 сая баррель болж
нэмэгдэх тооцоо гарсныг 2017 оны төлөвийн тайландаа дурджээ. Мөн газрын тосны хэрэглээ ирэх 20 жилд 46 хувь болж зургаан хувиар өснө гэж салбарын
шинжээчид таамаглаж байгаа юм. Гэхдээ цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдвэл
олон улсад газрын тосны эрэлт 2030-2040 оны хооронд ориглдоо хүрээд эргээд
буурах магадлалтай гэж OPEC-ийн гишүүн орнууд
үзсэн. Нийт автомашины 25 хувь нь цэнэг хураагуураар ажилладаг болбол өдрийн
газрын тосны эрэлт 109 сая баррель болж буурахаар байгаа юм. Үүнээс гадна такси дуудлагын үйлчилгээ үзүүлдэг "Uber"-тэй адил компаниуд олширсон нь газрын
тосны эрэлт буурах шалтгаан болох магадлалтай гэж "OPEC"-ийн шинжээчид үзэж
байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com