OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц II сард өдөрт 920 мянган баррелиар буурчээ
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн газрын тосны гарц хоёрдугаар сард өдөрт 920 мянган баррелиар буурч, 24.87 сая баррель хүрсэн байна. Энэ нь сүүлийн найман сарын хугацаанд хамгийн их хэмжээгээр буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Өнгөрсөн сард Саудын Араб сайн дураар гарцаа өдөрт нэг сая баррелиар бууруулсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Томоохон олборлогчдоос ОХУ хоёрдугаар сард 38.56 сая баррель газрын тос олборлосон байна. Энэ нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн хүрээнд тохирсон хэмжээнээс бага дүн болж байгаа аж.
Дөрөвдүгээр сарын гарцын хэмжээг тогтоох уулзалт гуравдугаар сарын дөрөвний өдөр болох товтой байна.
Лхагва гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.46 хувиар өсөж, баррель нь 62.99 ам.доллар болсон байна. Харин WTI-ийн хувьд 0.37 хувиар өсөж, баррель нь 59.97 ам.доллар болжээ.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com