OPEC+ бүлэг газрын тосны гарцын төлөвлөгөөг өөрчлөх боломжтой гэж мэдэгдсэнээр үнэ нь өсөв
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V-VII сард газрын тосны гарцаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна. Энэхүү шийдвэрийн дараа газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр буураад байсан юм.
Хэдий тийм боловч Саудын Араб газрын тосны гарцыг нэмэгдүүлэх байр сууриа хамгаалж, шаардлагатай тохиолдолд энэ төлөвлөгөөг өөрчлөх боломжтой гэж мэдэгдсэний дараа үнэ нь эргэн өсөөд байна.
“Одоогоор зах зээлд “санаа зовоосон зүйл байхгүй” гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд дурдсан байна. Түүнчлэн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг цаашид сар бүр уулзаж, төлөвлөгөөгөө шинэчлэх боломжтой гэдгийг онцолжээ.
Вакцинжуулалт эрчимжиж, зарим улс орнууд хязгаарлалтуудаа суллаж эхэлсэнтэй зэрэгцээд гуравдугаар сард газрын тосны үнэ 60 ам.долларт хэлбэлзэж байв.
Баасан гарагийн байдлаар брень төрлийн газрын тосны үнэ 0.09 хувиар өсөж, баррель нь 63.26 ам.доллар болоод байна. WTI-ийн хувьд 0.27 хувиар өсөж, 59.76 ам.доллар болжээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com