“Officine Panerai” БНХАУ-ын зах зээлд 38 мм-ийн диаметртэй бугуйн цагнууд худалдаалж эхэллээ
Италийн тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч “Officine Panerai” компани БНХАУ-ын зах зээлд 38 мм-ийн диаметртэй бугуйн цагнууд худалдаалж эхэллээ.
Дэлхийн II дайны үеийн загвартай, том овор хэмжээтэй бугуйн цагуудаараа алдартай тус компани ийнхүү загварын чиг хандлагадаа томоохон эргэлт хийсэн байна. Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэхийн тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ өөрчилсөн бодит жишээ болж байгаа юм. “Officine Panerai”-ийн нэрийн тэмдэг болсон бугуйн цагнуудын диаметр нь дунджаар 60 мм-ээр хэмжигддэг аж.
Улс орнуудын хувьд цар тахлаас эдийн засгаа хамгаалах үйл явц үргэлжилж буй энэ үед БНХАУ-ын эдийн засаг харьцангуй сэргэж байгаа юм. “Officine Panerai”-ийн Гүйцэтгэх захирал "Энэ онд БНХАУ дахь борлуулалт түүхэн дээд түвшинд хүрнэ" гэж мэдэгдээд байна.
Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт энэ онд олон улсад 45 хувиар буурах бол БНХАУ-д 10 хувиар өсөх магадлалтай гэж “Boston Consulting Group” тооцоолжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com