“Nord Stream 2” төслийн эхний шугамын бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны I хагаст дуусгана
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 15 15:40
ОХУ-аас Германд байгалийн хий нийлүүлэх “Nord Stream 2” хийн хоолойн эхний шугамын бүтээн байгуулалтын ажил АНУ-ын хоригоос үл хамааран оны эхний хагаст дуусах төлөвтэй байна.
АНУ “Nord Stream 2” төслийн эсрэг тавьсан хоригоо чангатгахаас өмнө өнгөрсөн оны 12 дугаар сард Герман улсын нутаг дэвсгэрт хийн хоолойг суурилуулж дуусжээ. Харин Балтын тэнгис дэх Данийн мэдлийн нутагт хийн хоолой суурилуулах ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана гэж тооцоолсон байна.
2019 оны 12 дугаар сард АНУ энэхүү хоолойн бүтээн байгуулалтад оролцож буй компаниудад хориг тавьснаар барилгын ажил нь зогсоод байсан ч саяхнаас үргэлжлүүлж эхэлжээ.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-15 15:40
67601
BBJAX