“Nord Stream 2”-ийн бүтээн байгуулалт энэ 7 хоногоос үргэлжилнэ
АНУ-ын хоригийг үл харгалзан энэ долоо хоногоос Балтын тэнгис дэх “Nord Stream 2” хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх гэж байна. Нийт 9.5 тэрбум еврогийн хоолойгоор дамжуулж ОХУ-аас Германд байгалийн хий нийлүүлэх зорилготой.
Өнгөрсөн онд Дональд Трамп хоолойн бүтээн байгуулалтад оролцож буй компаниудад хориг тавьснаар барилгын ажил өнгөрсөн оны 12 дугаар сард зогссон юм. Хэдий тийм боловч төслийн гол санхүүжүүлэгч нар санхүүжилтээ зогсоохоос татгалзсан байна. Түүнчлэн Германы Канцлер Ангела Меркель стратегийн ач холбогдолтой төслийг үргэлжлүүлэх ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлж, бүтээн байгуулалтыг дэмжихээ илэрхийлсэн юм.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com