"Nobody" кино 6.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 29 15:20
“Universal Pictures”-ийн бүтээл триллер төрлийн “Nobody” кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Харин "Walt Disney"-ийн “Raya and The Last Dragon” кино тэргүүллээ алдсан байна. Боб Оденкиркийн гол дүр бүтээсэн “Nobody” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 6.7 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь “Comscore”-ийн таамгийг бага зэрэг давсан үзүүлэлт болоод байна.
Одоогоор АНУ-ын кино театруудын тал хувь нь эргэн нээгдээгүй байгаа юм. Тухайлбал: тус улсын хоёр дахь том сүлжээ кино театр “Regal Theatres” дөрөвдүгээр сарын хоёрноос эхлэн зарим салбараа нээж эхлэх юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-29 15:20
69207
BBJAX