logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Korean Air”-ээр ниссэн үнэ, өгөөж тэнцүүлсэн аялал
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 05 10:10
    370

    Зургийг: Korean Air

    Зарим нислэг зорьсон газартаа хүргэхээс илүү үнэ цэнтэй байдаг. Түүнийг "Prestige Class"-ийг сонгосон хүн л бүрэн мэдэрнэ.

    "Нислэгийн тухай хангалттай ихийг өгүүлж чадах туршлагатай болоход олон удаагийн давтамж бус нэг л удаагийн сонголт хангалттай"

    Үнэндээ VI, VII сар бол Зүүн Өмнөд Азийн улс орнууд тэр дундаа Экваторын бүстэй ойролцоо оршдог улс орнуудад аялна гэдэг тэвчээр шаардсан өдрүүд байдаг билээ. Олон долоо хоног үргэлжилсэн өндөр ачаалалтай төсөл дуусаж, дараагийн бизнесийн боломжийг хайхаар богино аялал төлөвлөв. Энэ удаад “Skyteam”-ийн гишүүн “Korean Air” компанийн “Prestige Class” ангиллаар Вьетнамыг зорив. Экваторын бүсээс 1700 км, Улаанбаатараас 3800 км-ийн зайд орших социалист дэглэмтэй энэ улсын Засгийн газар 2026 онд хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгон зарласан нь анхаарууштай. Мөн өндөр технологи, хиймэл оюун, хагас дамжуулагч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татаж буй нь бизнес эрхлэгчдийн сонирхлыг хөтлөх болсон юм.

    "Нислэгийн зарим мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй, аяллын жинхэнэ үнэ цэний нэг хэсэг нь Prestige Class"

    Улаанбаатараас Сөүл хүрэх 150 орчим минутын нислэг, түүний дараах 270 минутын нислэг, нийт 420 минутын нислэгийг ажил, амралт аль алинд нь зарцуулахад хангалттай хугацаа. Газраас дээш 35,000 футийн өндөрт “Korean Air”-ийн нислэгүүд утасгүй интернэтийн дөрвөн төрлийн багц санал болгохоос хамгийн боломжит хувилбар болох хоёр цагийн турш ашиглах багцыг 10.95 ам.доллароор худалдаж авлаа. Нислэгийн үеийн интернэт сүлжээ тасалдсангүй маш боломжийн байв.

    Ер нь нэг аяллыг нөгөө аяллаас ялгахад үйлчилгээ, зорчих тав тух болон хоолны сонголт аль аль нь чухал нөлөөтэй. “Korean Air” өнгөрсөн оны эцсээр долоон төрлийн хоолны шинэчлэгдсэн цэсээ танилцуулсан бөгөөд орчин үеийн эрүүл хооллолтын чиг хандлага, зорчигчийн санал хүсэлтэд тулгуурлан Инха эмнэлгийн эрдэмтэдтэй хамтран зургаан сарын турш боловсруулсан байна.

    ezgif-30f6c71f61f9e2cd.jpg

    Эрүүл мэндийн онцгой заалттай зорчигчид нислэг эхлэхээс 24 цагийн өмнө компанийн цахим хуудас эсвэл харилцагчийн төвд хандаж, хоолоо захиалах боломжтой болсон нь дээрх шинэчлэлийн салшгүй хэсэг болж өгсөн байна. Өглөө, үдийн хоолны цэсэд олон улсын платформуудад хамгийн өндөр үнэлгээтэй байдаг “Bulgogi” сэт зайлшгүй багтах бөгөөд меньер сүмстэй шарсан далайн хэл загас, цөцгийн тосон сүмстэй далайн хэл загас, альфредо сүмстэй бөөрөнхий махтай пенне паста, тугалын гол махан стейк, шарсан хуягт дун гээд сонголтууд хөвөрнө. Тугалын махан стейкний болц сайн, дагуулж хачирласан бууцайны зууш маш өвөрмөц амттай.

    “Korean Air”-ийн “Business”, “Prestige”, “First Class”-ийн нислэгүүдэд ашиглаж буй "Armani/Casa" брэндийн ширээ засалтын иж бүрдэл нь тансаг хэрэглээнээс гадна хоолны порц, жинд тааруулж нислэгийн орчинд зориулан боловсруулагджээ.

    "Зорчигчийн хундаганд очих дарс санамсаргүй сонгогддоггүй"

    “35,000 футийн өндөрт хүний амтлах, үнэрлэх мэдрэмж газрынхаас өөр болдог учраас зөвхөн үнэтэй дарс биш, нислэгийн үеийн даралт хуурайшилт, хоолтой зохицох байдал нэн чухал” гэж “Korean Air” компанийн Дарсны зөвлөх, дэлхийн шилдэг Somellier, Wine Ambassador Марк Алмерт үздэг. Марк Алмерт болон түүний мэргэжлийн баг 900 гаруй дарсыг судалж, 150-ийг нь “Blind Tasting” хийж үнэлсний эцэст ердөө 50 дарсыг л нислэгийн цэсэд багтаадаг байна. Энэ улиралд цэсэд багтах дарс дараа улиралд өөр чиглэлд, тохирсон нислэгт ялгаатайгаар сонгогдох учиртай. Угталтын оргилуун дарс, хоолны цэсэд багтах олон төрлийн улаан, цагаан дарснууд “2026 Cellars in the Sky Awards”-ийн дээд зэрэглэлийн цуглуулгын зургаан номинацид шалгарчээ.

    “Prestige Class’’-ийг илүү үнэ цэнтэй болгосон хөрөнгө оруулалт

    Энэ удаагийн аяллаар анзаарсан нэг чухал зүйл нь холын нислэгт ашиглаж буй том оврын “Boeing” агаарын хөлгийн "Prestige Class"-д хувь хүний орон зайг чухалчилснаас гадна ор, дэрний хэрэглэлийг бүрэн шинэчилсэн байна. Олон цагийн нислэгийг ажралгүй давах бүрэн хэвтдэг суудал, дэр, хөнжил, чихэвчийг бүхэлд нь шинэчилж, зорчигчдын хамгийн ихээр таашаадаг нам гүм орчныг хэвээр хадгалсан нь дөнгөж оронгуут л анзаарагдана.

    ezgif-3ab0f1c2d283b8f1.jpg

    Уртын нислэгт ашиглагддаг “Boeing 777-300ER” загварт “Prestige Class”-ийн үндсэн интерьерийг классик, тав тухтай мэдрэмж төрүүлэх хар саарал өнгө зонхилдог. Аюулгүй мэдрэмж төрүүлэх бүтэн дардаг суудлын бүснээс гадна хувийн эд зүйлсээ хадгалах хажуугийн хайрцаг, агааржуулалт зэрэг нь энэ орчныг улам тухтай болгоно.

    Суудал зөвхөн өргөн биш, бүрэн хэвтэх үедээ ямар ч өндөртэй хүнд хангалттай байхаар төлөвлөж бүтээсэн харагдаж байв. 2025 онд “Korean Air” компани томоохон парк шинэчлэл хийж, “Airbus A350” болон “Boeing 777” загварын 34 онгоцыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдаг.

    “Reddit” платформд 193 см өндөртэй нэгэн зорчигч "Би Европ-Сөүл чиглэлд “Korean Air” компанийн нислэгээр 11 удаа ниссэн. Энэ бол хамгийн тав тухтай нислэгүүд байсан” гэжээ.

    "Тав тух гэдэг илүү өргөн суудал биш. Харин газардах хүртэлх бүх мөчийг тайван өнгөрүүлэх боломж юм. “Korean Air”-ийн “Prestige Class” энэ мэдрэмжийг бүрдүүлдэг"

    Их Британийн “Skytrax” байгууллага 2026 онд зургаа дахь жилдээ “Korean Air” компанийг таван одтой агаарын тээврийн компаниар шалгаруулсан. Үйлчлүүлэгчидтэй харилцах бүхий л цэгийн үйлчилгээний чанарыг 550 зүйлээр шалгахад бүхээгийн ажилтны үйлчилгээ, нислэгийн үеийн тав тух, хоолны амт чанар хамгийн өндөр үнэлгээ авсан байна.

    "Нэг жилд 280 сая км зам"

    Инчоноос Ханой хүртэлх 4 цаг 30 минутын нислэгийн үеэр энэ онд “Netflix”-д шинээр нээлтээ хийсэн болон кино театруудад орлогоороо тэргүүлсэн хоёр ч кино үзэж амжив. Онгоцны ахмадын санамж мэдээллийн хэдэн хормоос өөр сарниулах зүйл энэ хугацаанд гарсангүй. Бодоод үзэхэд энэ бүх тав тухтай байдал “Reddit”, “Fodor’s Travel” зэрэг платформуудад шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан хэвээр байхад нөлөөлөөд зогсохгүй дэлхийн гурван ч том тэмцээнээс дараалсан шагнал хүртсэн байдаг.

    Би зорчигчийн хувьд “Fodor’s Travel”-ийн “Бүхээгийн ажилтнуудын үйлчилгээ л энэ нислэгийг бусдаас ялгаруулсан” гэх сэтгэгдэлтэй 100 хувь санал нийлнэ. Үсэндээ жижигхэн тууз хатгаж, ногоон-цэнхэр өнгийн дүрэмт хувцас өмссөн бүхээгийн ажилтнууд үргэлж хүндэтгэлтэй харилцаж, анхаарал хандуулна.

    “Anger Management” кинонд гардаг тэвчээр барсан бүхээгийн ажилтны цухалдам ааш авир “Korean Air”-т огт ажиглагддаггүй. Мөн энэ компани жил бүр ажилтнуудаа сургадаг нь үйлчилгээний соёлд илэрхий ач холбогдол өгч буй нэг жишээ. Өнгөрсөн онд тус компаниар олон улсын 16.5 сая зорчигч үйлчлүүлж, нийт нислэгийн зам 280 сая км болсон нь өмнөх оны гүйцэтгэлээс ахижээ.

    Зорчигчдод нислэгийн үеийн тав тухаас гадна БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудлын лоунж шинэчлэл гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Мөн энэ нь  таван одтой зэрэглэлээ дахин хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Шинэчлэлийн үр дүнд Инчоны лоунжуудаар нэгэн зэрэг 1.3 сая гаруй зорчигч үйлчлүүлэх багтаамжтай болж өргөжсөн байна. Зууш, салат, pastry, pantry гээд бүх төрлийн хоолноос гадна солонгос хоолны салшгүй хэсэг болсон өөрийн амталгаагаар чанаж иддэг гоймонг ч бас мартаж болохгүй.

    ezgif-366f322529000a6a.jpg

    35,000 футийн өндөрт "Bulgugi" хамгийн алдартай зоог байх бол Инчон дахь шинэчлэгдсэн лоунжад Margherita, Pepperoni-той пиццаг хамгийн ихээр сонгосон нь тун хачирхалтай санагдав. Зуны аагим халуун өдрүүдэд агаарын болон газрын үйлчилгээ аль алиныг хамт худалдан авсан богино аялал маань амттай, тав тухтай, аюулгүй, найдвартай өндөрлөсөн бол “Asiana Airlines”-тай нэгдэн нийлсний дараах “Korean Air”-ийн үйлчилгээг туршиж үзэхээр хүлээж буйгаа дурдах нь зүйтэй юм.

    Cэтгэгдэл бичих