logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Fitch Ratings: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж "B+" болгов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 19 15:01
    274

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Засгийн газрын болон гадаад өрийн дарамт Fitch-ийн өмнөх төсөөллөөс давж буурсан нь үнэлгээг ахиулах нэг шалтгаан болжээ

    Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” байснаас “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Төлөвийг тогтвортой байна гэж үзжээ. Уул уурхайн салбарын сайн гүйцэтгэл үргэлжилж, Засгийн газрын болон гадаад өрийн дарамт Fitch-ийн өмнөх төсөөллөөс давж буурсан нь Монгол Улсын үнэлгээг ахиулах шалтгаан болсныг тус агентлаг тайлбарласан байна. Мөн гадаад валютын нөөц нэмэгдэж, өрийн хэмжээ багассанаар түүхий эдийн зах зээлийн уналт зэрэг шокуудыг тэсвэрлэх чадамжийг нэмэгдүүлсэн гэв.

    Гэхдээ Монгол Улс гадаад нөхцөл байдалд маш эмзэг хэвээр байгааг тодотгосон. Тухайлбал, Засгийн газрын орлогын 30 хувь, экспортын орлогын 90 хувь нь БНХАУ-д худалдах уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай нь гол эрсдэл хэвээр байгааг онцолжээ.

    Үүнээс гадна цаашид гадаад санхүүжилт татарвал зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, төсвийг тэлэх бодлого баримталж буй үед түүхий эдийн шок газар авснаар гадаад санхүүжилтийн урсгал хумигдахад нөлөөлж, гадаад валютын нөөц буурахад хүргэнэ гэжээ.

    Түүнчлэн төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа огцом өсөх нь зэрэглэл буурахад нөлөөлнө. Мөн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн стратегийн уул уурхайн төслүүд эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөхүйц бодлогын огцом өөрчлөлт хийх нь зэрэглэлд сөргөөр нөлөөлөхийг мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих