“Netflix” Японд үйлчилгээний төлбөрөө 13 хувиар нэмэгдүүлнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 05 13:20
“Netflix” Япон улс дахь үйлчилгээний төлбөрөө 13 хувиар нэмнэ гэж мэдэгдсэний дараа нэгж хувьцааных нь ханш 3.7 хувиар өслөө.
Төлбөрөө нэмснээр телевизийн шоу, кино, цуврал болон анимэ зэрэг чиглэлд илүү олон бүтээл хүргэх боломжтой болно гэж “Netflix” мэдэгдсэн байна. “Netflix”-ийн хувьд Ази нь өсөлтөөрөө хоёрдугаарт бичигдэж байгаа бүс нутаг юм. Ялангуяа Япон, БНСУ энэхүү өсөлтөд түлхэц болж байгаа аж. Тус компани япончуудын шимтэн үздэг анимэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-05 13:20
68064
BBJAX