Netflix: Хэрэглэгчийн хүлээн авах контент байршлаас хамааран ялгаатай байна
Бүрэн хэмжээний кино, телевизийн олон ангит кинонуудыг онлайнаар дамжуулах үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани дэлхийн бараг бүх улсад үйлчилгээгээ түгээхээр болсон ч түгээх контентын хувьд ялгаатай байна. Шинээр хэрэглэгч татахын тулд “Netflix”-ийн санхүүжүүлэн гаргасан “House of Cards”, “Arrested Development” олон ангит кинонуудыг Монголд хүлээн авч үзэх боломжгүй. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу “Netflix” компани “House of Cards” болон “Arrested Development”-ийг АНУ-аас бусад улсад үйлчилгээгээрээ дамжуулан хүргэх эрхгүй байдаг. Энэ долоо хоногт “Netflix”-ийн үйлчилгээ үзүүлэгч орнуудын тоонд шинээр нэмэгдсэн Монгол зэрэг 130 улс бүрт нийцүүлэн тохиргоо хийхийн оронд Ирланд, Израйль, Иран болон Индонезид ашигласан загваруудыг давтсан байна. Иймээс хэрэглэгчийн хүлээн авах контент хэрэглэгчийн байршлаас хамааран ялгавартай байгаа юм. Жишээлбэл 12 дугаар сарын 14-нд АНУ-д, нэгдүгээр сарын нэгэнд Монголд нээлтээ хийсэн "Оддын дайн: Хүч сэргэсэн нь" киног зөвхөн Канадад байгаа хэрэглэгчид л “Netflix”-ээр үзэх боломжтой юм байна. “Netflix”-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Нэйл Хант "Платформ дээрх контентын дамжуулан үзүүлэх эрхийн асуудал түр зуурын бэрхшээл" гэдгийг онцлоод бүх контентыг дэлхий даяар дамжуулан үзүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com