NASA-ийн робот станц Ангараг гарагт газардаж, эхний гэрэл зургуудаа илгээлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 19 13:20
АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн судалгааны робот станц Ангараг гарагт амжилттай газардлаа.
“Perseverance” нэртэй энэхүү станц нь Ангараг гараг дээр урьд өмнө амьдрал оршиж байсан эсэхийг батлах ул мөр олдож магадгүй “Езеро” гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах юм. Робот станц амжилттай газардсан даруйдаа орчныхоо зургуудыг илгээсэн байна.
“Perseverance” нь 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр дэлхийгээс хөөрснөөс хойш нийт 470 сая километр зам туулжээ. Ангарагт гарагт газардах нь сансар судлалын хувьд хамгийн хүнд сорилтуудын нэг юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-19 13:20
68324
BBJAX