“Mongolian Metals and Minerals Congress” чуулга уулзалт ирэх тавдугаар сард болно
Нийтэлсэн огноо: 2013 оны 03 сарын 20 08:24
Их Британийн "Metal Bulletin" сэтгүүлээс “Mongolian Metals and Minerals Congress” чуулга уулзалтыг ирэх тавдугаар сарын 13-15-нд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин зэргийг хөндөх юм. Тус хуралд “Оюу толгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Камерон Макрей, “Англо-Американ” компанийн Монгол дахь салбарын Ерөнхийлөгч болон суурин төлөөлөгч Грэм Хэнкок тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч илтгэл тавих юм байна.
2013-03-20 08:24
402
BBJAX