"Mizuho” групп бондын баталгаа гаргагч тэргүүний банкаар шалгарчээ
Зах зээлд эзлэх хувиараа Японы банкууд дунд гуравдугаарт бичигдэх “Mizuho” санхүүгийн групп компаниудад бондын баталгаа гаргагч тэргүүний банкаар шалгарсан байна. “Mizuho” санхүүгийн групп “Nissan Motor” болон “Mitsubishi” зэрэг томоохон компаниудын 4.16 их наяд иенийн үнэлгээтэй бондын 25 хувьд баталгаа гаргажээ. Энэхүү амжилтаараа тус групп “Nomura Holdings”-ийг ардаа орхисон байна. Үүнээс гадна Японы Төв банкны мэдээлснээр худалдааны татварыг нэмсэн хэдий ч Японы компаниуд хөрөнгө оруулалт болон хөрөнгийн зарцуулалтаа өсгөх хандлагатай байгаа ажээ. Энэ ч утгаараа компаниудын бонд гаргалт нэмэгдэж байгаа юм. Тухайлбал “Mitsubishi” корпораци зургадугаар сарын 20-ны байдлаар нийт 18 жилийн хугацаатай 40 тэрбум иенийн бонд арилжаалаад байна.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com