“Mercedes Benz” компани “EQS”-ийн спорт загварыг энэ оны II хагаст худалдаанд гаргана
“Mercedes Benz” компани ирэх сард седан ангиллын бүрэн цахилгаан “EQS” загвараа танилцуулах төлөвтэй байна.
Тус компанийн нэгж “AMG” шинэ“EQS”-ийн спорт загварыг танилцуулахаа мэдэгдлээ. Энэхүү загвар энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах юм байна. Зах зээлд спорт загварын цахилгаан автомашины эрэлт өндөр байгаа энэ үед тус компани илүү залуу хэрэглэгчдийг татах зорилготой байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Porsche”, “Tesla”-ийн бүрэн цахилгаан спорт загваруудтай өрсөлдөх юм байна. “Porsche”-ийн анхны бүрэн цахилгаан загвар болох “Taycan”-ийн эрэлтээс харахад спорт автомашинууд цахилгаан хөдөлгүүрт шилжих шилжилтэд худалдан авагчид бэлэн байгаа юм.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com