“Manchester United” 2015 оноос хойш анх удаа ажилчдынхаа цалинг танах шийдвэрт хүрэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 22 16:40
“Manchester United” хөлбөмбөгийн клуб 2015 оноос хойш анх удаа ажилчдынхаа цалинг танахаар боллоо. "COVID-19" цар тахал клубийн орлогыг бууруулсан нь дээрх шийдвэрт нөлөөлсөн байна.
Тухайлбал: цалингийн зардал 284 сая фунт стерлинг байсан нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурч байгаа талаар “Manchester United” клуб лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор тоглолтууд хойшилсон юм. Мөн тэмцээн, тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд үргэлжлэх шийдвэр гарч улмаар клубийн жилийн орлого 19 хувиар буурчээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-22 16:40
65868
BBJAX