“LVMH” 14.5 тэрбум ам.долларын үнийн саналаа өсгөхийг “Tiffany&Co” хүсэж байна
“Tiffany&Co” компани LVMH группийн тавьсан худалдан авах үнийн саналыг өсгөхийг хүсэж байна.
Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн “Tiffany&Co”компани 14.5 тэрбум ам.долларыг "хэтэрхий доогуур үнэлгээ" гэж үзэн, “LVMH” группийг үнийн саналаа өсгөхийг хүсжээ. Тэгсэн тохиолдолд “Tiffany&Co” хэлцэлд нээлттэй хандаж магадгүй байгаа бөгөөд “LVMH” групп шинэ саналын талаар хэлэлцэж байгаа юм байна. Харин компаниуд одоохондоо энэ талаар тайлбар өгөөгүй байгаа юм.
Францын "Louis Vuitton" болон "Hennessy" зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн толгой компани “LVMH” групп 182 жилийн түүхтэй “Tiffany&Co”-ийг худалдан авснаар үнэт эдлэлийн зах зээлээ өргөжүүлэх юм байна. Ялангуяа тус компани АНУ-ын зах зээлд анхаарлаа хандуулж үйлчлүүлэгчдэд илүү ойр нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com