“Lucid Motors” $4.4 тэрбумын санхүүжилт татлаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 13:40
"Lucid Motors" компани санхүүч Майкл Клейний байгуулсан "Churchill Capital" компанитай нэгдэж, үнэлгээ нь 24 тэрбум ам.доллар хүрэхээр байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд цахилгаан автомашины зах зээлийг ихээр сонирхож байгаа энэ үед энэ чиглэлийн старт-ап компани оролцсон хамгийн өндөр дүнтэй хэлцэлд тооцогдож байна. Хэлцлийн дүнд “Lucid Motors” компани 4.4 тэрбум ам.долларыг бэлэн мөнгө байдлаар авна.
Санхүүжилтийг шинэ цахилгаан автомашин нийлүүлэх, Аризона мужид үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 13:40
68389
BBJAX