"Let Him Go" кино 4.1 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ
“Focus Features”-ийн бүтээл "Let Him Go" кино нээлтээ хийсэн даруй Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү кино АНУ, Канадын 2.4 мянга гаруй кино театраас 4.1 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээлсэн байна.
Өмнөх долоо хоногт нь мөн адил “Focus Features”-ийн "Come Play" хэмээх кино жагсаалтыг тэргүүлээд байсан юм. Улмаар “Comcast”-ийн кино компанийн бүтээлүүд түүхэндээ анх удаа хоёр долоо хоног дараалан “Box Office”-ийг тэргүүлж байна.
Жагсаалтыг удаалж буй "Come Play" кино нээлтээ хийснээсээ хойш хоёр долоо хоногт Хойд Америкт нийт 5.6 сая ам.долларын орлого олжээ. АНУ-д “COVID-19”-ийн тархалтын эрч сулрахгүй байгаа энэ үед АНУ болон Канадын кино театруудын 48 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн энтертейментийн салбарт тэргүүлэгч “Lionsgate” компани ажиллах хүчнийхээ 15 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдээд байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com