“Lamborghini” Энэтхэгийн зах зээлд спорт загварын “Urus”-аа нийлүүлнэ
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” Энэтхэгийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэхийн тулд спорт загварын “Urus” автомашинаа нийлүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн онд тус компани Энэтхэгт 30 хүрэхгүй тооны автомашин борлуулсан аж. Харин ирэх хоёр жилд энэ тоог гурав дахин нэмэхээр зорьж байна. “Lamborghini”-ийн зүгээс “Urus” спорт загварыг нь Энэтхэгийн зах зээлд тохиромжтой автомашин гэж тодорхойлж байгаа юм. Учир нь хөгжиж буй улс орнуудын авто замын чанар муугаас болж “aventador”, “huracan” зэрэг хурдтай, спорт загварын автомашины эрэлт бага байдаг байна. 31 сая рупи буюу 200 мянган ам.долларын үнэтэй “Urus” загварын авто машины зорилтот зах зээл нь Энэтхэгийн чинээлэг иргэд байгаа ажээ.
Б.Анхтуяа
Холбоо барих: ankhtuya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com