L.E.K. Consulting: 2040 он гэхэд экспресс хүргэлтийн 30 хувийг дроноор гүйцэтгэдэг болох төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 15 14:00
2040 он гэхэд экспресс хүргэлтийн үйлчилгээний 30 хувийг дроноор гүйцэтгэдэг болох төлөвтэй гэж “L.E.K. Consulting” компани мэдээллээ.
“Amazon.com”, БНХАУ-ын цахим худалдааны “JD.com” зэрэг компаниуд хүргэлтийн үйлчилгээндээ дроныг өргөн хүрээнд нэвтрүүлэхээр яриа хэлэлцээний шатандаа явж байна. Харин “Google” компани судалгааны чиглэлээр дрон ашиглах зөвшөөрлийг АНУ-ын зохицуулах байгууллагаас хүсээд байгаа юм.
Дрон нь олон талын давуу талтай. Тухайлбал: буух, газардахад ердийн онгоц, нисдэг тэрэгнээс бага талбай шаардахаас гадна, зардал багатай гэж үзэж байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-15 14:00
68200
BBJAX