Kwikot Group: “Electrolux”-ийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ
“Electrolux” компани гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Kwikot Group”-ийг худалдан авч байгаагаа зарлалаа. Хэлэлцээр 231 сая ам.доллароор баталгаажсан нь Өмнөд Африкийн хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нь түлхэц үзүүлнэ гэж тус компанийн зүгээс мэдээллээ. “General Electronics”-ийн бүрэлдэхүүн дэх компанийг худалдан авах 3.3 тэрбум ам.долларын санал өнгөрсөн оны 12 дугаар сард буцаагдсан юм. Энэ нь “Electrolux”-ийг Ази, Африк, Латин Америкийн улсуудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, орлогынхоо 50 хувийг хөгжиж буй зах зээлээс бүрдүүлэх боломжийг хайхад хүргэсэн байна. "Electrolux"-ийн худалдан авч буй “Kwikot Group” компанийн санхүүгийн жилийн борлуулалт 1.13 тэрбум ам.долларын үзүүлэлттэй гарч, үйл ажиллагааны ашгийн хэмжээ нь 20 хувиар өссөн байна. “Kwikot Group”-ийн хувьд “Electrolux”-ийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com