“Korean Air” Засгийн газрын баталгаатай бонд гаргаж нэг их наяд воны санхүүжилт татна
Нийтэлсэн огноо: 2020 оны 06 сарын 08 16:30
“Korean Air” компанид БНСУ-ын Санхүүгийн зохицуулах хороо нэг их наяд вон буюу 828 сая ам.долларын санхүүжилт татах зөвшөөрөл олголоо.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр Засгийн газрын баталгаатай бонд гаргах замаар санхүүжилт татах юм байна. “COVID-19”-ийн улмаас “Korean Air”-ийн үйл ажиллагаа 2020 оны хоёрдугаар хагас хүртэл саатах төлөвтэй байгаа юм. Мөн энэ онд тус компани 3.3 их наяд воны өрөө барагдуулах шаардлагатай тулгарч байна. Үүнээс өмнө тус компани “Korea Development Bank” зэрэг дотоодын банкнуудаас нийт 1.2 их наяд воны санхүүжилт аваад байгаа юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-06-08 16:30
63721
BBJAX