“Kincora Copper"-ийн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын тов гарлаа
Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрөлд багтсан “Kincora Copper" компанийн хоёр тусгай зөвшөөрлийн эцсийн сонгон шалгаруулалт ирэх сарын 11-нд болох тов гарсан байна. Өнгөрсөн баасан гарагт тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт өрсөлдөгчгүй явагджээ. Журмын дагуу хоёр дахь сонгон шалгаруулалт дахин өрсөлдөгчгүй явагдвал өмнөх эзэмшигчид нь тусгай зөвшөөрлийг олгох ёстой аж. Харин гуравдагч тал ялалт байгуулбал босго үнийг төлж, өмнөх эзэмшигчийн хохирлыг барагдуулах юм. Ашигт Малтмалын газар өнгөрсөн оноос нийт 23 талбайд сонгон шалгаруулалт амжилттай явуулсан бөгөөд нийт 2.5 сая ам.долларын хохирол барагдуулсан болохыг “Kincora Copper" мэдээлжээ. “Kincora Copper"-ийн хувьд хоёр тусгай зөвшөөрлийг нь хүчингүйд тооцсоны улмаас хөрөнгөөсөө 6.95 сая канад долларын хасалт хийсэн байна. Ингэснээр 106 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хамгийн их алдагдал хүлээсэн компанид тооцогдож байгаа юм.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com