“Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-ийг тэргүүлж эхэллээ
“Sony Pictures”-ийн бүтээл уран зөгнөлт, тулаант төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино нээлтээ хийснээсээ хойш гурван долоо хоногийн дараа “Box Office”-ийг тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 90 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 36 сая ам.доллар, олон улсаас 514 сая ам.долларын орлого олоод байна. Харин “Box Office”-ийг гурван долоо хоног тасралтгүй тэргүүлсэн "Оддын дайн" цувралын шинэ анги "Star Wars: The Last Jedi" кино 23.5 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Энэхүү кино Хойд Америкт "Оны хамгийн өндөр орлоготой кино"-оор шалгараад байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт бас нэгэн шинэ кино нээлтээ хийсэн нь “Box Office”-ийн хоёрдугаарт бичигдсэн байна. “Universal Pictures”-ийн бүтээл аймшгийн төрлийн “Insidious” цувралын шинэ анги "The Last Key" кино нээлтээ хийсэн даруй 29.2 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь “Box Office”-ийн шинжээчдийн таамгаас хоёр дахин өндөр дүн болсон байна.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com