"JP Morgan"-ийн хоёр ажилтанг алдагдлаа нуухыг завдсан гэж буруутгав
АНУ-ын Хууль зүйн яамнаас "JP Morgan Chase" банкны хоёр ажилтанг олон зуун сая ам.долларын алдагдлыг нуухаар оролдсон гэх хэрэгт буруутгажээ. Тодруулбал, "JP Morgan Chase"-ийн Лондон дахь арилжааны стратегийг хариуцаж байсан Хавиер Мартин-Артаёо болон арилжаанд оролцож байсан Жулиен Гроут нарыг 2012 онд 660 сая гаруй ам.долларын алдагдлыг нуухын тулд банкны бичиг баримт хуурамчаар үйлдэж, үнэт цаасны зах зээлийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэж үзэж байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн АНУ-ын Үнэт цаасны хороо ч гэсэн тэдний эсрэг зарга мэдүүлээд байгаа аж. Болж буй явдалтай холбогдуулж Нью-Йоркийн өмнөд дүүргийн прокурор Преет Бхарара "Шүүгдэгчид JP Morgan-ийн портфольд байсан олон тэрбум ам.долларын үнэт цаасны бодит үнийн талаар зориуд удаа дараа худал мэдээлэл өгсөн нь хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байсан их хэмжээний алдагдыг нуух зорилготой байсан" гэж мэдэгдсэн байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: Ankhbayar.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com