IV/07-нд 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана
2021 онд нийт 10 мянга 813 га газар буюу 1775 нэгж талбарыг дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ.
Үүнээс нийслэлд 72 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын долооны өдөр 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа болохоор товлогджээ. Дуудлага худалдааны анхны үнэ 280 мянган төгрөгөөс 124 сая төгрөгийн хооронд зарлаж байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Эдгээр 11 байршилд үүрэн холбооны станц, хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн гэх мэт зориулалтын газрууд тус тус багтаж байна.
Харин иргэн бүрд өмчлүүлж буй 0.07 га газрыг 2021 онд улсын хэмжээнд 36 мянган иргэнд өмчлүүлэхээр төлөвлөжээ. 2003 оноос хойш өнөөдрийн байдлаар 647.6 мянган иргэнд газар өмчлүүлсэн байна.
“Тэнхлэг зууч”-ийн судалгаанаас харахад хоёрдугаар сарын байдлаар гэр бүлийн зориулалттай газрын нэг метр квадратын дундаж үнэ 25 мянган төгрөг болж, өмнөх сараас 11.2 хувиар буурсан байна.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com