“iPhone”-ийн эд анги үйлдвэрлэгч “Hon Hai Precision Industry”-ийн орлого I улиралд 44 хувиар өслөө
“iPhone”-ийн эд анги үйлдвэрлэгч “Hon Hai Precision Industry” компанийн орлого оны эхний улиралд 44 хувиар өсөж, 47 тэрбум ам.доллар болсон байна.
Цар тахлын үед 5G сүлжээ дэмждэг “iPhone”-ийн шинэ загвар болон бусад төхөөрөмжийн эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч хагас дамжуулагчийн хомсдол 2022 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа нь тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байгааг онцолсон байна. “Hon Hai Precision Industry” компани цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Byton”, “Fisker” компаниудтай хамтарч ажиллахаар болоод байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн зургаан сарын хугацаанд 54 хувиар өссөн байна.
2025 он гэхэд “Hon Hai Precision Industry” дэлхийн хэмжээнд нийт цахилгаан автомашины 10 хувийг нийлүүлэх төлөвтэй гэж “Morgan Stanley” тооцоолжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan18
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com