“Intel” 10 нанометрийн хагас дамжуулагчаа 2021 оны I улиралд багтаан нийлүүлнэ
“Intel” компани 10 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчаа энэ оны эхний улиралд багтаан худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Үүндээ хагас дамжуулагч үйлдвэрлэлийн шинэ технологийг ашиглаж байгаагаа мөн мэдэгдсэн байна.
“Intel”-ийн хагас дамжуулагчийг ашигладаг байсан “Apple”, “Microsoft” зэрэг компаниуд өөрсдөө чип үйлдвэрлэхээр болоод байгаа юм. Харин “Intel” өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс шинэ хагас дамжуулагчийнхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлж, худалдаанд гаргахаар ажиллаж байгаа ажээ.
Үүнээс гадна “Intel”-ийн эзэмшдэг “Mobileye” компани 2025 онд автомат жолоодлоготой автомашин танилцуулахаар болсон байна. Ингэхдээ “Intel”-ийн хагас дамжуулагч үйлдвэрлэх технологийг ашиглан лазер мэдрэгч буюу лидар технологийг хөгжүүлэх юм байна. Түүнчлэн автомашинд лидар технологи ашиглах нь үнийг бууруулах боломжтой болох юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com