II сарын байдлаар нийслэлд шинэ орон сууцны 368 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын байдлаар нийт шинэ орон сууцны 368 төсөл хэрэгжиж байгааг “Тэнхлэг зууч”-аас мэдээлж байна.
Үүнээс захиалга авч буй шинэ орон сууцны 229 төсөл байгаа бол захиалга авч эхлээгүй 91 төсөл байгаа аж.
Шинэ орон сууцны нийлүүлэлтийг дүүргээр нь харвал захиалга авч буй нийт төслөөс 108 төсөл буюу 51.3 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.
Нийслэлд хэрэгжиж буй шинэ орон сууцны нийлүүлэлт 2019 оны долоодугаар сараас хойш нэмэгдсэн аж. Ялангуяа Чингэлтэй дүүрэгт орон сууцны төслийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 87.8 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны нийлүүлэлтийг зэрэглэлээр нь ангилбал бизнес зэрэглэл 19.6 хувийг нь эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн үзүүлэлтэй байгаа юм.
Харин өндөр зэрэглэлийн 14 төсөл хэрэгжиж байгаа нь шинэ орон сууцны 4.1 хувийг нь эзэлжээ. Өндөр зэрэглэлийн шинэ орон сууцны дундаж үнэ хоёрдугаар сарын байдлаар нэг метр квадрат нь 7.27 сая төгрөг хүрч, өмнөх сараас 10.8 хувиар өссөн байна.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com