I улиралд Япон улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар агшлаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 06 сарын 08 17:20
Оны эхний улиралд Япон улсын эдийн засаг шинжээчдийн таамагласнаас бага хувиар агшлаа.
Жилийн дүнгээр 2.2 хувиар агшсан нь урьдчилсан мэдээлэл болох 3.4 хувиас харьцангуй бага дүн болсон байна. Шинжээчдийн таамагласнаас сайн дүнтэй гарсан ч хоёр дахь улиралдаа дараалан тус улсын эдийн засаг хумигдаж байна. Мөн II улирлын дүнгээр дахин агших төлөвтэй байгаа аж. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид энэ онд 20 орчим хувиар агших эрсдэлтэй гэж тооцоолсон байна. Энэ нь 1955 оноос хойших хамгийн гүн уналт болох юм.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-06-08 17:20
63722
BBJAX