“Huawei”-ийн танилцуулсан эвхэгддэг гар утасны үнэ $2940
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 13:00
Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан “Huawei Technologies” компани өндөр үнэтэй эвхэгддэг гар утсаа танилцууллаа.
"Mate X2" ухаалаг гар утас нь дэлгэгдсэн үедээ найман инчийн дэлгэцтэй, эвхэгдсэнээр дэлгэцийн хэмжээ нь 6.45 инч болно. Мөн "5G Kirin 9000" чиптэй. АНУ-ын хоригтой холбоотойгоор ухаалаг гар утасны бизнесээ худалдаж магадгүй гэсэн мэдээллийг “Huawei”-ийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй эрс үгүйсгээд байгаа юм.
“Mate X2” гар утасны 512 гигабайт багтаамжтай загвар нь БНХАУ-д хоёрдугаар сарын 25-наас эхлэн 2940 ам.долларын үнээр худалдаанд гарах юм байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 13:00
68385
BBJAX