“Huawei” автомат жолоодлоготой автомашинд зориулсан ухаалаг зам хөгжүүлж байна
БНХАУ-ын “Huawei” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан ухаалаг зам хөгжүүлж эхэллээ.
БНХАУ-ын Жяньсү мужийн Ү Ши хотод барьсан дөрвөн км урт зам дээр автомат жолоодлоготой автобусыг явуулж туршилт хийж байна. Энэхүү зам дагуу байршуулсан гэрлэн дохио, замын тэмдэг, камер зэрэг нь автобусанд мэдээлэл дамжуулах ажээ. Мэдээлэлд нь тулгуурлан автобус хурдаа нэмж хасах, зогсох зэрэг үйлдэл гүйцэтгэх юм байна.
Мөн “X-Bus” нэртэй тээврийн хэрэгсэлтэй холбогдсон сүлжээний тусламжтай тухайн замыг хянан зохицуулж байгаа аж. АНУ тус компанид хориг тавьж буйтай холбоотойгоор “Huawei” зам тээврийн салбарт анхаарлаа хандуулж байгаа юм.
Ингэхдээ автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэхийн оронд ийм төрлийн тээврийн хэрэгслийн шаардагдах харилцаа холбооны тоног төхөөрөмж, программ хангамжаар хангахыг зорьж байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com