“Honest Thief” кино 2.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүлэв
“Open Road Films”-ийн экшн, триллер төрлийн “Honest Thief” кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ.
“Comscore”-ийн мэдээлснээр Лиам Нисоны тоглосон энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 2.3 сая ам.долларын орлого олсон байна. Улмаар нийт орлого нь 10.8 сая ам.доллар хүрчээ.
Харин нээлтээ хийгээд есөн долоо хонож буй “Tenet” кино 1.3 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравдугаарт багтсан байна. 200 гаруй сая ам.долларын зардлаар бүтсэн “Tenet” кино олон улсын “Box Office”-оос нийт 341 сая ам.долларын орлого олоод байна.
Сонирхуулахад: Хойд Америкт нийт кино театруудын 49 хувь нь үйл ажиллагаагаа явуулж буй энэ үед БНХАУ кино зах зээлд АНУ-ыг ардаа орхиж дэлхийд тэргүүлж эхэлжээ. БНХАУ-д киноны тасалбар борлуулалт энэ оны байдлаар 1.98 тэрбум ам.доллар хүрээд буй талаар “Hollywood Reporter” мэдээлсэн байна. АНУ-д энэ үзүүлэлт 1.93 тэрбум ам.доллар байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com