"Hermes"-ийн орлого III улиралд 6.9 хувиар өсөж, 1.8 тэрбум евро хүрлээ
Оны эхээр тогтоосон хөл хорионы дараа хэрэглэгчдийн "Birkin" цүнх тэргүүтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авах сонирхол нэмэгдсэнээр "Hermes International"-ийн орлого эргэн өсжээ.
III улиралд тус компанийн орлого 6.9 хувиар өсөж, 1.8 тэрбум евро буюу 2.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь таамаглаж байснаас 100 сая еврогоор давсан үзүүлэлт юм. “Hermes”-ийн хувьцааны ханш 1.4 хувиар өсөж, дээд түвшинд ойртжээ. Энэ он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 20 хувиар өсөөд байгаа юм.
Цар тахлын улмаас цахим худалдан авалт хийхээс өөр аргагүй болсноор "Hermes"-ийн цахим дэлгүүр Франц дахь хамгийн том дэлгүүрээс илүү орлоготой ажиллаж байгаа аж. Ази, Номхон далайн орнуудад, тэр тусмаа Японд орлого нь өссөн байна. БНХАУ-ын худалдан авагчид мөн нөлөөлжээ. Харин Европ, АНУ-д орлого нь буурсаар байгаа ажээ.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com