“GOOGLE” УХААЛАГ ЧИХМЭЛ ТОГЛООМ ГАРГАХ УУ
Нийтэлсэн огноо: 2015 оны 05 сарын 25 19:00
“Google” компани гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгслийг хянадаг, интернэтэд холбогдсон чихмэл тоглоом бүтээж магадгүй байна. Тодруулбал тухайн гэрийн эзний хүсэлтийг сонссоныхоо дараа цахилгаан хэрэгслүүдэд команд дамжуулдаг чихмэл тоглоомын патентийг авсан байна. “Google” компани энэ эрхийг 2012 онд авсан ч саяхан олон нийтэд зарлажээ. Мөн энэ нь “Google”-ийн хамгийн хачирхалтай патентуудын нэг болж байгааг салбарынхан онцоллоо. Харин “Google”-ийн зүгээс ажилтнуудынхаа гаргасан төрөл бүрийн санааг зохиогчийн эрхээр хамгаалдаг гэдгээ мэдэгджээ. Гэхдээ тус компани "ухаалаг чихмэлээ" үйлдвэрлэх эсэхээ одоогоор шийдээгүй байгаа ажээ.
О.Анударь
Холбоо барих: anudari.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2015-05-25 19:00
25222
BBJAX