Google: Зарим тоног төхөөрөмжийн үйлдвэрээ БНХАУ-аас гаргахаар зэхэж байна
Нийтэлсэн огноо: 2019 оны 06 сарын 12 19:17
АНУ-ын тариф, БНХАУ-ын зах зээлийн шахалтаас үүдэн “Google” өөрсдийн “Nest” брэндийн термостат болон серверийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ БНХАУ-ын зах зээлээс гаргахаар болжээ. “Google” АНУ руу нийлүүлэх эх хавтан үйлдвэрлэлийн дийлэнх хувийг Тайван руу нүүлгэж, 25 хувийн татвараас зугтаагаад байгаа. Хэдийгээр АНУ-ын эрх баригчид БНХАУ-д үйлдвэрлэсэн эх хавтанг аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй хэмээн тодорхойлсон байгаа ч “Google” энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин “Nest” брэндийн хувьд Тайван болон Малайз руу үйлдвэрлэлээ нүүлгэхээр болсон.
Б.Төгсбилиг
Холбоо барих: tugusbilig.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2019-06-12 19:17
56313
BBJAX