Goldman Sachs: 2021 оны I улиралд төмрийн хүдрийн хомсдол үүсэх магадлалтай
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 12 14:20
Төмрийн хүдрийн эрэлт нийлүүлэлтээсээ өндөр байгаа тул 2021 оны эхний улиралд төмрийн хүдрийн зах зээл хомсдолд орох магадлалтай гэж “Goldman Sachs”-ийн түүхий эдийн зах зээлийн тайланд дурдсан байна.
БНХАУ гангийн үйлдвэрлэлийг бууруулж, төмрийн хүдрийн дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ нь төмрийн хүдрийн төлөвт нөлөөлөхгүй гэдгийг мөн онцолсон байна.
Түүнчлэн I улиралд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж нийлүүлэлт тасалдах магадлалтай байгаа аж. Улмаар түүхий эдийн үнэ өснө гэж тооцоолж буй юм.
Мягмар гарагийн өглөөний байдлаар төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.9 хувиар буурч, тонн нь 168.99 ам.доллар болж бага зэрэг буураад байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-12 14:20
67490
BBJAX