“Goldcorp” корпораци “Osisko Mining”-ийг худалдаж авах үнийн саналаа нэмэгдүүлэв
Алт олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Goldcorp” корпораци Канадын “Osisko Mining” корпорацийг худалдаж авах үнийн саналаа нэмэгдүүлж, 3.01 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Тус компани “Osisko”-ийг худалдан авах санал ирүүлсэн “Yamana Gold”-ийн саналтай өрсөлдөхийн тулд нэгж хувьцаа бүрийг нь 7.65 канад доллараар үнэлжээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард ирүүлсэн саналаа 19 хувиар өсгөсөн явдал болж байна. Харин “Yamana Gold” компани дөрөвдүгээр сарын хоёронд “Osisko”-ийн нийт хувьцааны 50 хувийг нэгж бүрийг нь 7.6 канад доллараар худалдаж авах санал хүргүүлээд байжээ. Өнгөрсөн жил алтны ханш 28 хувиар унасан нь алт олборлогч компаниудын зах зээлийн үнэлгээг бууруулж, томоохон корпорациуд олборлох хүчнээ нэмэгдүүлэх боломжийг бий болгосон юм. Түүнчлэн “Yamana Gold” болон “Goldcorp” корпорациуд “Osisko”-ийн хамгийн том төсөл болох “Malartic” төслийг авахыг зорьж байна.“Goldcorp”-ийн Гүйцэтгэх захирал Чак Жиннес өмнө нь Квебект төвтэй энэхүү төслийг компанийнхаа хувьд хамгийн үнэ цэнэтэй төслүүдийн нэг байх болно гэж мэдэгдэж байсан юм.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com