“Godzilla VS. Kong” кино 32.2 сая ам.долларын орлогоор "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 05 16:20
“Warner Bros” студийн бүтээл адал явдалт төрлийн “Godzilla VS. Kong” кино Хойд Америкийн зах зээлд амралтын өдрүүдэд 32.2 сая ам.долларын орлого олсныг “Comscore” мэдээллээ.
Ингэснээр цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш амралтын өдрүүдэд хамгийн олон үзэгч татсан бүтээл болоод байна. Тус кино цар тахал эхэлснээс хойш Хойд Америкт гарсан кинонуудыг үзүүлэлтээрээ тэргүүлж байсан “Wonder Women 1984” киноноос хоёр дахин өндөр орлого олжээ. Одоогоор АНУ дахь кино театруудын талаас илүү нь үйл ажиллагаагаа эргэн сэргээгээд байгаа аж.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-05 16:20
69418
BBJAX