"Glencore International" компанийн "Xstrata"-г худалдаж авах хэлцэл ирэх сард хийгдэнэ
Дэлхийн түүхий эдийн томоохон нийлүүлэгч "Glencore International" компани эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч "Xstrata" компанийг худалдаж авах хэлцлээ ирэх сард эцэслэхээр тохиролцлоо. Хэлцэл 30 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд БНХАУ-ын Худалдааны яамнаас Перу улсын "Las Bambas" хэмээх зэсийн уурхайг худалдаалахыг зөвшөөрсөн байна. Ингэснээр "Glencore International" компани "Xstrata"-г худалдаж авах хэлцэлд тулгараад байсан сүүлийн бэрхшээлийг шийдвэрлэсэн хэрэг болж байгаа аж. "Bank of Monterial"-ын мэдэгдсэнээр тус уурхайн үнэлгээ нь 6.5 тэрбум ам.долларт хүрэх юм байна. "Glencore" болон "Xstrata" компаниуд нэгдсэнээр дэлхийн дөрөв дэх томоохон уул уурхайн компани бий болох бөгөөд зэсийн салбарт гурав дахь томоохон нийлүүлэгч болоод зогсохгүй дэлхийн зах зээлд нүүрс, никель, цайр зэргийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.