“General Motors”, “Ford Motor”-ийн хувьцааны ханш он гарсаар 30 гаруй хувиар өслөө
Цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд шинээр хөл тавьж буй АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид рүү чиглэсэн хөрөнгө оруулалт эрс нэмэгдлээ.
Тухайлбал: 2021 он гарснаас хойш “General Motors”, “Ford Motor” компаниудын хувьцааны ханшийн өсөлт сүүлийн нэг жилд 700 гаруй хувиар өссөн “Tesla”-ийнхаас даваад байна. “General Motors”-ийн хувьд цахилгаан автомашины үйлдвэрлэлд “Microsoft” компанитай хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү мэдээллээс хойш хувьцаа нь 32 хувиар өсөөд байна.
Харин “Ford Motor” шинэ загварын цахилгаан автомашинаа танилцуулсны дараа хувьцаа нь 31 хувиар өссөн ажээ. Өөрөөр хэлбэл энэхүү шинээр бий болж буй зах зээлд уламжлалт автомашин үйлдвэрлэгчид чухал байр суурьтай хэвээр байгааг харуулж байна гэж “Argus Research”-ийн шинжээч онцолж байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com