“General Motors” 2025 он гэхэд 30 шинэ цахилгаан автомашин худалдаанд гаргана
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 13 13:20
АНУ-ын “General Motors” компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд төвлөрнө гэдгээ мэдэгдсэний дараа хувьцааных нь ханш өслөө.
Лхагва гарагийн байдлаар нэгж хувьцааных нь ханш 47.82 ам.доллар болж, дээд түвшинд хүрсэн байна. Шинэ төлөвлөгөөнийхөө хүрээнд тус компани 2025 он гэхэд шинээр 30 загварын цахилгаан автомашин худалдаанд гаргахаар байгаа аж. Үүнд ачааны болон тансаг сегментийн загварууд багтах юм байна.
Үйлдвэрлэл нь сүүлийн жилүүдэд саатаж, АНУ болон БНХАУ дахь борлуулалт нь суларсан ч “General Motors” ашигтай ажиллагаагаа хэвээр нь хадгалаад буй юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-13 13:20
67517
BBJAX