"Ford" SUV ангиллын "Escape" автомашины нээлтээ 2021 оны хүртэл хойшлууллаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 14 16:25
“Ford” компани цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын “Escape” загварынхаа нээлтийг 2021 он хүртэл хойшлууллаа.
Энэхүү шинэ загвард “Ford”-ийн “Kuga” загварын цахилгаан автомашины цэнэглэх технологийг ашигласан. “Kuga” загварын автомашиныг цэнэглэх явцад гал гарсан долоон тохиолдол Европт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор 20,500 автомашинаа эргүүлэн дуудаад байгаа юм. Энэхүү асуудлыг шийдтэл шинэ загварын нээлтийг хойшлуулахаар болсон. Үүнд олон сар шаардагдаж магадгүй гэж мэдэгджээ.
M.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-10-14 16:25
65680
BBJAX