"Ford Motor”-ийн Pick-Up ангиллын автомашины борлуулалт 2005 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 05 16:10
АНУ-д автомашины салбар хурдацтай сэргэж байна. Энэ эрчээрээ тус салбарын нийт борлуулалт жилийн дүнгээр 17 сая хүрэх төлөвтэй байгаа аж.
Тэр дундаа “Ford Motor”-ийн Pick-Up ангиллын автомашины эрэлт III улиралд огцом өсөж, шинжээчдийн хүлээлтээс давж гарлаа. Тус компанийн Pick-Up ангиллын автомашины борлуулалт тайлант хугацаанд 2005 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч өссөнөөр нийт борлуулалт нь шинжээчдийн таамгаас давсан байна. Гэсэн ч жилийн өмнөхтэй харьцуулахад борлуулалт нь 4.7 хувиар буураад байгаа юм.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-10-05 16:10
65386
BBJAX